Зөвлөгөө
Ямар суурь барьдаг вэ?
Бид барих газрын хөрсний геологийн судалгаага үндэслэн тухайн хөрсөнд таарах суурийг захиалагчтай зөвшилцөн шийддэг. Санзай Хотхонд гүйцэтгэсэн төслийн хувьд уг газар нь хөлдөлтийн улмаас овойдог шавранцар хөрстэй тул гадсан суурыг хэрэглэсэн.
 Дээврийн тухай?
Амины орон сууцын удаан эдэлгээнд нөлөөлөх зүйлсийн нэг бол ус чийг юм. Канад хаус нь энэ асуудлыг төгс шийдсэн. Ханан хийц, болон дээврийг аль ч талаас нь ус, чийг тусгаарлах зориулалтын материалаар тусгаарлаж өгсөн бөгөөд “амьсгалдаг” системийг бий болгосон. Шинглес /чулуутай хар цаас/ материал болон вааран дээврийг захиалагчийн сонголтоор шийднэ.
 Халаалтын системийг шийдэж өгөх үү?
Халаалтын системийг бүрнээр нь шийдэж өгнө. Орчин үеийн цахилгаан бага зарцуулалт бүхий шалны халаалтийн системийг суурилуулж өгнө. Канад хаус нь өвөл нь маш дулаахан, зун сэрүүхэн байдаг. Уг хаусанд дулаан үл дамжуулах материал болох мод болон дулаан тусгаарлагч эрдэс хөвөн ашиглах тул дулааны алдалтыг дээд зэргээр багасгасан бөгөөд энэ нь эдийн засгийн хэмнэлт болдог.
 Гадна худаг бохирын асуудал
Гадна худаг, бохир зэрэг дэд бүтцийн асуудлыг хамтран ажиллагч мэргэжлийн компани Атмор ХХК, Ус-Оюу ХХК-ийн гүйцэтгэлээр шийдэж өгнө.
www.atmor.mn www.usoyu.mn
 Гүйцэтгэх хугацааны талаар
Захиалга авч гэрээ хийснээс хойш хаусны хэмжээнээс хамаарч 3-5 сарын дотор барьж гүйцэтгэж өгнө.
 Модон байшин галын аюултай юу?
Галд тэсвэртэй Канад хаус. Канад хаус нь бүтцийн хувьд галд маш тэсвэртэй, гал нь өөрөө унтрах систем юм. Хаусны хана болон шал зэрэг хийцүүд нь тус тусдаа битүү систем бөгөөд уг системд орж ирсэн гал нь агаарын урсгалгүйн улмаас гадагш нэвтрэх боломжгүй болно. Мөн үл шатдаг эрдэс хөвөнг дулаан, дуу тусгаарлагч болгон ашигладаг тул гал түймрийн аюул маш бага байх болно.
|
“Хонка Лог Хоум” ХХК
Хаяг: Баруун дөрвөн зам, 5 Өндөр төв,
Голомт хотхон -305 тоот
|
Утас/Факс: 7011 0035
|
Email: info@honka.mn |

