Манай хамт олон
Манай компани 2006 онд байгуулагдсан бөгөөд амины орон сууцны импорт, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид дүнзэн байшингийн дэлхийн тэргүүлэгч Финляндын Хонка брэндийн албан ёсны дистрибьютер бөгөөд угсармал дүнзэн байшин, Канад модон каркасан хаус, дүнзэн каркасан байшин зэрэг бүх төрлийн модон барилгыг техникийн иж бүрэн шийдэлтэйгээр, түлхүүр эргүүлэх нөхцөлтэй барьж хүлээлгэн өгдөг.
Бидний баримталдаг гол зарчим бол чанарыг чухалчлах явдал юм. Бидний гараас гарч байгаа бүтээгдэхүүн бол дэлхийн чанартай байх ёстой гэдгийг ухаарч ойлгосон мужаанууд болон нийт 27хүнээс манай хамт олон бүрддэг.

Өнөөдөр барилгын салбарт Монгол барилгачдын талаар тийм ч сайн зүйлс дуулддаггүй. Архи уудаг, ажил тасалдаг. хулгай хийдэг чанаргүй бүтээмж гэх мэт. Манай компани бол 100% Монгол инженер, мужаануудтай, Монгол компани. Монголчууд юм хийж чаддаг, чадаж байгаа байгаа гэдгийг та бүхэн ирж өөрсдийн нүдээр хараасай гэж хүсч байна.



Зөв зохион байгуулж, сэтгэлээсээ ажиллах нөхцөл бололцоог нь олгож чадвал бид дэлхийн чанарыг бүтээж чадна гэдгийг манай залуучууд хийж бүтээсэн зүйлсээрээ харуулж байгаа.



Бид Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцсэн стандарт загвар байшингуудыг санал болгоод зогсохгүй, үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолын дагуу төрөл бүрийн шийдэл, давтагдашгүй дизайныг бий болгодог.
 Чанарыг эрхэмлэгч та бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй байх болно.
Бид ажиллаж бас амарч чаддаг хамт олон
Хонка явган аялал
Хонка шинэ жил
Хонка хамрын хийд
Хонка хөл бөмбөгийн баг
Хонка хоккейн баг
|
“Хонка Лог Хоум” ХХК
Хаяг: Баруун дөрвөн зам, 5 Өндөр төв,
Голомт хотхон -305 тоот
|
Утас/Факс: 7011 0035
|
Email: info@honka.mn |

