Асуулт хариулт

1. Ямар үнэтэй вэ?
Финлянд дүнзэн хаус: 2400-2500 доллар /м2
Канад модон каркасан хаус: 1100-1200 доллар /м2
Дүнзэн каркасан хаус: 1000-1100 доллар /м2
Уг үнэнд дотор сантехник, цахилгаан, халаалтын шийдэл орсон.
2. Танайх газартай нь хамт шийдэж өгөх үү?
Захиалагчийн өөрийн газар дээр нь барьж өгнө. Бид хамтран ажилладаг үл хөдлөх хөрөнгийн зуучийн газраас байнга газрын мэдээлэл авдаг бөгөөд хэрэв танд бариулах газар хэрэгтэй бол манай борлуулалтын ажилтнаас та мэдээлэл авах боломжтой.
3. Ямар хугацаанд барьж ашиглалтанд оруулах вэ?
Хэмжээнээс хамаарч 2-5 сар.
4. Гадна дэд бүтцийг хэрхэн шийддэг вэ?
Манай үнэнд гадна дэд бүтэц ороогүй болно.Гэхдээ нэмэлт гэрээгээр гүйцэтгэх боломжтой. Гадна худаг, бохир, гадна тохижилтыг мөн шийдэх боломжтой.
Нэмэлт гэрээгээр хамтран ажилладаг туслан гүйцэтгэгч гүйцэтгэнэ. Гүний худгийн хувьд ЭрдэнэДриллинг, цэвэрлэх байгууламж дээр Атмор, Хаанзаа, гадна тохижилт дээр I-MAX зэрэг компанитай хамтарч ажилладаг. Гадна тохижилт болон дэд бүтцийн зураг шийдэл гарсны дараа үнэ гарна.
5. Стандарт засалтай үеийн материал тоноглол зэргийг хэлж өгнө үү?
Материалын сонголтоос шалтгаалж үнэ хэлбэлзэх болно. Цонх хуванцар рамтай эсвэл модон рамтай байх. Хаалганы сонголт, заслын материалын сонголт зэргээс үнэ хамаарна.
Канад Каркасан Хаус, Стандарт буюу 1000USD/m2-ийн үед:
Өрөөнүүдийн засал
Шал Хана/ Тааз
Өрөөнүүд Паркет/Laminate Гипс/Замаска/Будаг
Банны өрөө Плита Плита
Гал тогоо Паркет/ Laminate Гипс/Замаска/Будаг
Материал, тоноглолууд
Гол хаалга Бүргэд хаалга
Дотор хаалга Хуулган модон хаалга Макс ХХК, Мегавүүд ХХК
Цонх Хуванцар Топ цонх ХХК, Заг Констракшн
Угаалтуур жорлон Kohler, Porta Nomin standart, Euro Standart
Гэрэл авжур Опел Amper House
Бойлер ААББ ХХК
Шалны халаалт Хулдаасан, Плёнкон Минж занд /Солонгос/
Үндсэн хийц
Дээвэр Зүймэл наадаг
Гадна хана PVC сайдинг
Дулаалгын хөвөн Basalt хөвөн, Изовер хөвөн
Каркасан хийц Канад мод
1100 USD/m2-д юу юу орох вэ?
Стандарт дээр нэмэгдэж цонх нь модон вакум болох ба гал тогоо нэмэгдэнэ. Мөн гадна өнгөлгөөний сайдинг нь хиймэл чулуун хавтан болно.
6. Террасны талбайн үнэлгээ?
Дээвэртэй террас нь сууцны нэгж үнийн 50%, дээвэргүй террас нь 25%-иар үнэлэгдэнэ.
7. Гаражны үнэлгээ?
Гараж нь хаана байрлах, ямар материал, ямар заслаас хамаарч үнэ нь шийдэгдэнэ. Зоорин давхартаа байрлах үед зоорин давхарын м2-ийн үнэлгээтэй ижил байна.
8. Халаалт яаж шийдэх вэ?
Халаалтыг 100% цахилгаанаар шийднэ. Шалны хулдаасан халаалт болон цахилгаан радиатор ашигладаг. Эрчим хүч бага хэрэглэдэг, агаар шатаадаггүй, мэдрэгчтэй автомат удирдлага бүхий систем ашигладаг. Өрөө болгоныг хэсэгчлэн халаах, унтраах болон, дулааны хэмийг хэрэглэгч өөрөө тохируулах боломжтой өөрөөр хэлбэл эрчим хүчний зардлыг хянах бололцоо бүхий систем.
9. Дулаалгын материалд юу ашигладаг вэ?
Монгол Базальт ХХК-ний базальт хөвөн, Франц улсын брэнд болох Изовер шилэн хөвөн, Солонгос улсын шүршдэг хөөс зэргийг ашигладаг. Бүгд эрүүл мэндэд хор хөнөөлгүй болох нь батлагдсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий бүтээгдэхүүн болно.
10. Дохиоллын систем тавиулах боломжтой юу?
Болно. Нэмэлт гэрээгээр хийгдэх бөгөөд захиалагч нь шууд дохиоллын компаниар гүйцэтгүүлж бас болно. Дохиоллын монтажийг цахилгааны ажил гүйцэтгэх үед хамт хийх нь тохиромжтой.
11. Өвлийн улиралд удаан хугацаагаагаар гэртээ байхгүй үед халаалт болон усны асуудлыг яаж шийдэх вэ?
Халаалтын автомат систем нь гэрийг тохируулсан хэмд байнга хэвийн байлгах бөгөөд хүнгүй үедээ эрчим хүчний зардал хэмнэх үүднээс дулааны хэмийг бага дээр тавих эсвэл халаалтыг зогсоож болно. Бид шугаман дахь усыг хэрэглэгч өөрөө юүлж болох систем хийдэг бөгөөд хэрэв халаалтыг зогсоох бол хэрэглээний усны бүх шугамыг хөлдөлтөөс сэргийлж заавал юүлэх шаардлагатай. Зөвхөн техникийн өрөөг халаалттай байлгах зэрэг сонголт мөн байгаа.
12. Хөдөө орон нутагт бариулах үед үнэ өөрчлөгдөх үү?
Тээврийн зардал нэмэгдэх болно.
13. Доороо гаражтай, зоорин давхартай бариулж болох уу?
Зоорин давхар хийлгэх боломжтой. Зоорин давхар нь зориулалт болон заслаас хамаарч үнэлэгдэх бөгөөд суурийн зураг гарсны дараа үнэ тодорхой болдог.
14. Захиалагч өөрөө зураг төслөө гаргуулсан байх хэрэгтэй юу?
Манай компани өөрсдөө болон Канад, Финляндын үйлдвэрлэгч нартай хамтарч эскиз зураг болон ажлын зургуудыг гаргах болно. Та бариулах сууцныхаа талаарх өөрийн санаагаа манай архитекторуудад хэлэхэд л болно.
15. Захиалга өгөх, гэрээ хийх үеийн журмыг танилцуулна уу?
Эскиз зураг буюу байгуулалт, давхрын төлөлвлөлт эцсийн байдлаар батлагдагдсаны дараа гэрээ хийгдэх болно. Төлбөрийн нөхцөл нь гэрээ хийгдэх үед урьдчилгаа 60%, гүйцэтгэлийн үед 30%, түлхүүр гардуулах үед 10% болно. Голомт банкны лизингийн зээлд хамрагдах боломжтой.
16. Байшингийн өргөтгөл, засвар хийх үү?
Модон хийцийн засвар бол хийнэ. Ажлын хэмжээ, материал, заслын зэргээс хамаарч үнэлгээ гарна. Шаардлагатай бол зураг хийх болно.
17. Ямар суурь барьдаг вэ?
Бид барих газрын хөрсний геологийн судалгааг үндэслэн уг хөрсөнд таарах суурийг захиалагчтай зөвшилцөн шийддэг. Жишээ нь: Санзай Хотхонд гүйцэтгэсэн төслийн хувьд уг газар нь хөлдөлтийн улмаас овойдог шавранцар хөрстэй тул гадсан суурийг хэрэглэсэн.
18. Дээврийн тухай:
Амины орон сууцны удаан эдэлгээнд нөлөөлөх зүйлсийн нэг бол ус чийг юм. Канад хаус нь энэ асуудлыг төгс шийдсэн. Ханан хийц, болон дээврийг аль ч талаас нь ус, чийг тусгаарлах зориулалтын материалаар тусгаарлаж өгсөн бөгөөд “амьсгалдаг” дээврийн ачаар сууц болон дээврийн хөндийд ус чийг огт тогтохгүй системийг бий болгосон.
19. Модон байшин галын аюултай юу?
Галд тэсвэртэй Канад хаус.
Канад хаус нь бүтцийн хувьд галд маш тэсвэртэй, гал нь өөрөө унтрах систем юм. Хаусны хана болон шал зэрэг хийцүүд нь тус тусдаа битүү систем бөгөөд уг системд орж ирсэн гал нь агаарын урсгалгүйн улмаас гадагш нэвтрэх боломжгүй болно. Мөн үл шатдаг эрдэс хөвөнг дулаан, дуу тусгаарлагч болгон ашигладаг тул гал түймрийн аюул маш бага байх болно.
20. Баталгаа өгөх үү? Хүлээлгэн өгсний дараах үйлчилгээ байгаа юу?
Монгол улсад мөрдөгдөж байгаа Барилгын тухай хуулинд заасан бүх баталгааг өгөх болно. Бид захиалагчийн тав тухыг хангах үүднээс борлуулалтын дараах үйлчилгээг байнга үзүүлдэг бөгөөд энэ түргэн шуурхай үйлчилгээ нь бидний санал болгож байгаа үнэнд шингэсэн байдаг. Чанартай материал, чанартай гүйцэтгэл, шуурхай үйлчилгээгээрээ бид бусдаас ялгарах болно.
“Хонка Лог Хоум” ХХК
Хаяг: Баруун дөрвөн зам, 5 Өндөр төв,
Голомт хотхон -305 тоот
Утас/Факс: 7011 0035
Email: info@honka.mn