Канад хаусны тухай
Энэхүү хаусыг стандартын зүсмэл болон шахмал хавтан материалыг ашигладаг ба барьж босгоход хамгийн хялбар байдаг. Мөн эдгээр угсармал хэсгүүд нь маш бат бөх, гадны үйлчлэлд тэсвэртэй, дулаалга нь үл шатах давуу талуудтай тул маш удаан эдэлгээтэй байж үр удмаараа аз жаргалтай амьдрах хамгийн том хөрөнгө оруулалт байж чадна.
Канадын шилмүүст модыг өндөр технологийн дагуу хатааж, хатуу хяналтаар дамжуулан, дээд зэргийн баталгаат бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Энэ модон материал нь хамгийн хүйтэн нөхцөлд ч бат бөх байж чадах давуу талаараа дэлхий даяар улам танигдсаар байна. Èéìä Америк, Канадад баригдаж буй хаусын 90 хувийг энэ технологийг ашиглан барьж байна.
Таны сонгосон дизайныг, “Ecohomes” чанартай хослуулан, техникийн бүрэн шийдлээр барьж хүлээлгэн өгч байна. Цахилгаан, дулаан, сантехник, зэрэг бүх тоноглол, материалуудыг Канад, АНУ, Герман, Хятадûí шилдэгүүдийг ашиглаж байна.
Мод нь бетон, тоосго, ган зэрэг барилгын бусал материас хөнгөн тул тээвэрлэлт болон ажиллах хүчинд хэмнэлттэй. Мөн модон материал нь засварлах, өөрчлөхөд хялбар. Барилгын эдэлгээний явцад өөрчлөлт оруулах, өргөтгөхөд хялбар. Хаалга, цонхны байрлалыг шилжүүлэх, өрөө нэмэх зэргийг хялбархан хийж болно.
Модон каркасан барилгын технологи нь өвөл дулаан, зундаа сэрүүхэн байлгах боломжыг олгодог тул цахилгааны зардлыг бууруулах боломжтой. Мөн модон каркас хоорондын угсралт, тусгаарлалт нь дулааны стандарт шаардлагыг хамгийн сайн хангадаг. Мод нь дулаан хадгалах чанараараа гангаас 400 дахин, бетоноос 15 дахин их тул эрчим хүчний хэрэглээг бууруулахад хамгийн оновчтой сонголт.
Модон каркасан барилгын технологийн бас нэгэн давуу тал нь барилгын барих хугацаа богино, үүгээрээ үнэ өртгийг бууруулах онцлог юм. Мөн жилийн аль ÷ улиðалд барих бололцоотой гэдэг нь бусад барилгын хийцүүдээс ямагт хямд, хурдан баригддаг.
Модон материал нь бат бөх, хөнгөн. Үүний зэрэгцээ модон каркасан барилга нь зориулалтын холбоосоор холбогдсон олон угсармал хэсгүүдээс бүтдэг тул газар хөдлөлт, хүчтэй салхины үеэр үүсэх доргио, чичиргээг сарниулдаг уян хатан чанартай тул хамгийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлнэ.
“Ecohomes” Канад модон каркасан хаусын давуу талууд:
“Ecohomes” -ийн Онцлох давуу талууд

|
“Хонка Лог Хоум” ХХК
Хаяг: Баруун дөрвөн зам, 5 Өндөр төв,
Голомт хотхон -305 тоот
|
Утас/Факс: 7011 0035
|
Email: info@honka.mn |

